• 2024-10-12 | Sat

ЗҮҮНБАЯН-ХАНГИ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМ АШИГЛАЛТАД ОРЛОО

: 2023-04-19

Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан Боомтын сэргэлтийн хүрээнд хэрэгжиж буй төсөл болох Зүүнбаян- Ханги чиглэлийн 226.9 км төмөр замын замын нээлтийн үйл ажиллагаа 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр болж байна. Тус төмөр замын бүтээн байгуулалтыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж, төслийг богино хугацаанд буюу 8 сарын хугацаанд дуусгаж ашиглалтад оруулж чадсан бөгөөд гүйцэтгэгчээр "Монголиан транс лайн" ХХК болон "Монголиан транс ложистик" ХХК ажилласан байна. Төмөр замын бүтээн байгуулалтын ажилд 180 аж ахуйн нэгж, 3500 гаруй ажилчид оролцон тус бүтээн байгуулалтад манай PC-2 төрлийн бүтээгдэхүүнийг нийлүүлэн хамтран ажиллаа.
Top