PC-1, PC-2, PC-3 ХИМИЙН НЭМЭЛТ
PC-1 ХИМИЙН НЭМЭЛТ
PC1 нэмэлт нь МУ-ын MNS ASTM C494/C 494M : 2011 “Бетоны химийн нэмэлт” техникийн шаардлага стандартын F төрлийн бөгөөд мөн БНХАУ-ын GB8076-2008 “Бетоны нэмэлт бодис ” стандартуудыг мөрдлөг болгон үйлдвэрлэгддэг болно. Энэхүү нэмэлт бодис нь бетон эдлэл болон бетон зуурмагт хэрэглэж болно.
PC-2 ХИМИЙН НЭМЭЛТ
PC2 нэмэлт нь МУ-ын MNS ASTM C494/C 494M : 2011 “Бетоны химийн нэмэлт” техникийн шаардлага стандартын G төрөл. PC2 бүтээгдэхүүн нь бетон хольцын барьцалдалтыг удаашруулах үйлчилгээтэй, уян налархайжуулан, усны орцыг багасгах нэмэлт юм. Бетон, төмөрбетон, урьдчилан хүчитгэсэн бетон, өндөр үзүүлттэй бетонд хэрэглэхэд тохиромжтой.
PC-3 ХИМИЙН НЭМЭЛТ
PC3 хүйтний нэмэлт нь МУ-ын MNS ASTM C494/C 494M : 2011 “Бетоны химийн нэмэлт” техникийн шаардлага стандартын E төрлийн усны орц багасгах болон хурдасгах нэмэлт юм. Энэхүү нэмэлт нь хүйтэн сэрүүний улиралд бетон хольцыг цутгах нөхцөлийг бүрдүүлж өгдөг онцлогтой. Мөн бусад шинж чанар болох хүйтэн тэсвэрлэлт, өгөршил, бетоны эдэлгээний хугацааг уртасгах, ус үл нэвчих гэх мэт физик болон механик шинж чанаруудыг сайжруулдаг.